“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Уг төслийн хүрээнд өдгөө газрын тос дамжуулах хоолой дагасан таван байршилд 528 км технологийн зам засвар, арчлалт болон бүтээн байгуулалт үргэлжилж буй. Гүйцэтгэгч нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, түүнийг бууруулах, нөхөн сэргээсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоон, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа хуулийн этгээдээс орон нутгийн төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлэх бөгөөд үүнд хяналт тавьж ажиллахыг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгажээ.
М.Гэгээ