“Шунхлай” ХХК олон нийт, хөрөнгө оруулагчдаас 50 тэрбум төгрөг татан төв¬лөрүүлэх “Шунхлай-2.0” бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн бир¬жид цан цохих ёслол зохион байгууллаа. Эхний ээлжид 12 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400 000 ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, 40 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөснөө тус компаниас зарлаад байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн “Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо тэргүүтэй байгууллагууд “Топ-100” аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлд идэвхжүүлэх, мэргэжил, арга зүй, зөвлөгөө, мэдээллээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулсны үр дүнд “Шунхлай” ХХК нээлттэй зах зээлд хоёр дахь удаагаа бонд амжилттай гаргаж байна” гэв. Харин “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батчимэг “Шунхлай-2.0” бонд нь Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоох байгууллагаас хамгийн өндөр буюу А рейтингийн үнэлгээ авснаараа онцлог. Үүнийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжсанаар хүн бүр тус компанид хөрөнгө оруулах боломж бүрдлээ” хэмээн онцолсон юм.
Н.Мишээл