МЗЭ-ийн Удирдах зөвлөл наймдугаар сарын 26-нд хуралдахдаа дөрвөн жилд нэг болдог Бага чуулганаа энэ сарын 19-нд зохион байгуулахаар товложээ. Түүнчлэн Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны 401 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нэр бүхий уран бүтээлч, судлаачдыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал, яруу найргийн төрөлд Б.Энхжаргал “Цаад эргийн цаана” номоор, хүүрнэл зохиолынход С.Баттулга “Тэнгэрт нуусан уулс” романаар, хүүхдийн бүтээлд Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”, “Өөр”, “Сүүн хэлхээ” тэргүүт өсвөр насныханд зориулсан туужуудаараа, уран зохиолын орчуулгад Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис”-ээрээ, утга зохиолын судлал ангилалд Казүюки Окада “Алтан хараацай” судалгааны бүтээлээрээ тус тус нэр дэвшжээ. Нэр дэвшсэн уран бүтээлчдийг сонгон шалгаруулах комисс магадлан хэлэлцэж, Д.Нацагдоржийн шагнал олгох болзлыг хангасан гурав хүртэл уран бүтээлчийг тодрулан, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газ¬рын гишүүний тушаалаар баталгаажуулж, Их зохиолчийн мэндэлсэн өдрөөр гардуулах юм байна.
Л.Ням