“Хийморь” Азийн аварга шалгаруулах олон улсын морьт харвааны тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж өндөрлөлөө. 18 орны 60 гаруй тамирчинтай, Монголын харваачид таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Ази, турк харвааны насанд хүрэгчдийн ангилалд Малайз, унгар харваа, бөмбөг намнаа төрөлд БНХАУ-ын тамирчин аваргаар шалгарчээ.Өсвөр насныхны ангилалд оролцогчдоос “Хан Монгол” клубийн харваач А.Амархүү ази, унгар, бөмбөг намнаа төрөл тус бүрд түрүүлсэн байна. Багийн төрөлд “Хан Монгол” клубийнхнээс А.Амархүү, О.Амир, Д.Бат-Орших нар бусдыгаа хошуулсан юм. Шилдэг тамирчин, үнэмлэхүй аваргаар Ц.Тэмүүжин шалгарав.