Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтийн дунд санал асуулга явуулж, нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцох нь олширч байгаа тул өчигдрөөс эхлэн дээрх төрлийн зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.
Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг нь хасаж, иргэнийг 50, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Г.Сансар