Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, цаасан баримтат өвийг сэргээн засварлахад монгол, япон эрдэмтэд хамтран ажиллажээ. Тодруулбал, Японы Киотогийн Урлаг, дизайны их сургуулийн профессор Ообаяаши, докторант Д.Отгон болон Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн, Э.Хулан нар энэхүү ажлыг хамтран гүйцэтгэсэн байна. Сэргээн засварлагч, профессор Ообаяаши 2023, 2024 онд муутуу цаасны шинж чанар, гэмтлийг тодруулах, засварлах сургалтыг манайд хоёр удаа явуулж байсан нэгэн аж. Энэ удаад тэрбээр шавь нарын хамт ирж, Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй муутуу цаасан дээрх бичиг соёлын үнэт өв, баримтыг сэргээн засварлахад олон жилийн туршлага, өөрийн арга зүйгээ харамгүй хуваалцжээ.
Г.Сансар