Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод өчигдрөөс эхлэн цахим апостиль гэрчилгээг олгож эхэллээ. Ингэснээр та доорх 12 төрлийн бичиг баримтын лавлагаа, тодорхойлолтоо заавал нотариатчаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Үүнд:
1. Төрсний бүртгэлийн лавлагаа
2. Иргэний үнэмлэхийн лавлагаа
3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, эсэх тодорхойлолт
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй, эсэх тодорхойлолт
8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл
12. Дархлаажуулалтын мэдээлэл зэрэг багтаж байна.
Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох лавлагаа, тодорхойлолтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Цахимаар олгогдсон апостиль гэрчилгээ болон түүний хавсралт лавлагаа, тодорхойлолтыг “https://e-mongolia.mn/check” холбоос болон гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв, эсэхийг шалгах боломжтой гэнэ.
Л.Ням