Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох зорилгоор “D-Parliament”-д нэр бүхий иргэний гаргасан нийтийн цахим өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зуржээ. Ингэснээр УИХ уг асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлж, судалж, шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, хуулийн төсөл боловсруулах нөхцөл бүрдэж байна.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан то¬хиолдолд улсад хоёр хувийн татвар төлөх зохицуулалттай. Иргэдийн эзэмшлийн хөрөнгөөс “хувь хүртдэг” энэ гажууд жишгийг халахаар нэр бүхий иргэн өнгөрсөн сарын 16-нд цахим өргөдөл гаргасан юм. Тэгвэл тус өргөдөл хүчинтэй хугацаанаасаа 10 гаруй хоногийн өмнө буюу энэ сарын 4-нд 100 мянган саналын босго давснаар шийдвэрлэх шатанд шилжсэн байна.
Н.Буян