Монгол Улс дэлхийн дөрвөн улстай шинээр дипломат харилцаа тогтоогоод байна. УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө Засгийн газраас Барбадос, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго болон Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслүүдийг өргөн барьж, улмаар парламентаар баталсан юм.
Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогын зарчим баримталдаг. Энэ тухай Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолд тусгасан нь бий. Барбадос болон Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс нь хойд Америк, Ботсвана, Эсватинийн Хаант Улс Африк тивд оршдог
Эдгээр оронтой дипломат харилцаа тогтоосноор улс хооронд харилцан ойлголцлыг дэмжиж, найрсаг харилцаа, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд харилцан дэмжлэг авах юм. Мөн гадаад худалдаа, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааны суурийг тавих ач холбогдолтой гэж үзжээ. Ийнхүү манай улс НҮБ-ын гишүүн бусад 192 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоосон байна.
С.Уул