Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиолоо. Үүний хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүл болон УИХ-ын гишүүд Хэл мэг дэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүн дэтгэл үзүүлсэн юм. 19371939 оны улс төрийн хэлмэг д үүлэлт нь нийгмийн бүх давхаргыг хамарч, олон мянган хүнийг хилс хэрэгт гүт гэсэн, Монголын түү хийн хамгийн эмгэнэлтэй, хар бараан үе гэгддэг. Зөвхөн 19371939 оны их хэл мэг д үүлэлтийн үед 30 мянга орчим хү нийг буудан хороосон гэх баримт бий. Тод руулбал, нийт 31 652 хүн хэлмэгд сэнээс 18 775 нь лам, хувраг байжээ. Харин цаа зын ялаар 13 827, хорих ялаар 4039 хүн шийтгүүлсэн бол 909 иргэн бусад буюу баривчлагдаад суллагдсан, шоронд нас бар сан, ор сураггүй алга болсон зэрэг шалт гаанаар амиа алдсан аж. Түүнчлэн их хэлмэгдүүлэлтэд Монголын шашин, соёлын төв болсон 1250 орчим сүм, хийд, соёлын дурсгал устаж үгүй болсон гэнэ. Энэ өдөр улс төрийн хилс хэрэгт хэл-мэгдэн амиа алдсан олон мянган ир гэний гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэд ний гэр бүл, үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх, түүхийн сургамжийг хойч үедээ са нуу лах зорилготой билээ.
У.Сүрэн