Олон нийтийн сүлжээнд “Хулгайч п..-аа, энэ одоо юу болж байна аа. Машин нь дүүрч, хүүхэд яасан бэ” гэсэн мэдээлэл, 0308 УЕУ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашины зургийн хамт нэгэн иргэн оруулсан байв. Үүний мөрөөр цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулж, хэргийг илрүүллээ. Тус дүүргийн нутаг, МУИС-ийн урд талд байрлах “Шөлөндөө” зоогийн газрын гадаа энэ сарын 9-ний 02.00 цагийн үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Т гэх 27 настай залуу дагавар хүүхдээ өмдөндөө бие зассан хэмээн зоджээ. Бяцхан хүү түүний зодуурыг даалгүй нас барсан аж. Энэ үед Э.Т машинаа жолоодон Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь хуучны “Далан давхрын” хэмээн нэрлэдэг Самбалхүндэвийн оршуулгын газрын орчимд ууланд тээврийн хэрэгслээ орхисон байжээ. Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, талийгаач хүүгийн хойд эцгийг саатуулан прокурорын хяналт дор шалгалтаа үргэлжлүүлж байна.
Г.Аривжих