АТГ-аас МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ нэгжлэг хийсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулж ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй байгаа ч нэгжлэг өчигдөр шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилжээ. Улмаар шаардлагатай бичиг баримтуудыг хураан авч, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Хэдийгээр ямар хэрэгт холбогдуулан ийнхүү нэгжлэг хийсэн нь тодорхойгүй ч магадгүй, өмнө нь холбогдож байсан нүүрсний хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. Сануулахад, 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан нүүрсний сонсголын үеэр түүний дүү Ц.Ламжав нь "Админерал" ХХК-иараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн хагас коксжих нүүрсийг худалдан авч, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан болон нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй тухай мэдээлэл дэлгэгдсэн байдаг.
Б.Баяр