Аялал жуулчлалын салбарынхны хамгийн түгээмэл ашигладаг Booking. com цахим хуудасны хайлтын мэдээллээс харахад ази жуулчдын сонирхол энэ жил Япон Улс руу чиглэсэн гэнэ. Энэ оны долоодугаар сар хүртэлх жуулчдын хайлтад дүн шинжилгээ хийсэн судалгаагаар Токио хот жагсаалтыг тэргүүлж байгаа бол Осака нь мөн эхний 10-т багтжээ. Токиод ихэвчлэн Хятад, Тайвань, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгосын жуулчид очихыг хүссэн байна. Харин япон, энэтхэг, малайз, вьетнам жуулчид эсрэгээрээ эх орондоо аялахыг илүүд үзжээ. БНСУ-ын Сөүл хот уг жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд солонгос аялагчид эх орондоо бус, аль нэг улс руу ая¬лахыг чухалчилдаг аж.
Тайландын Бангкок хот дэлхийн аялагч¬дын хүслийн жагсаалтад дээгүүр нэрлэгдсэн ч азиуд, тэр дундаа Хятад, Өмнөд Солонгосын жуулчдын сонирхлыг өмнөх шигээ татахаа больжээ. Тайланд улс энэ оны наймдугаар сар гэхэд 37 сая жуулчин хүлээн авна гэж тооцоолж байсан ч уг хүлээлт нь 33 сая болж буурсан бөгөөд тэд азиуд дотроо Хятадын аялагчдыг татах зорилготой байгаа гэнэ.
Г.Сансар