Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулсан байна. Дөрвөн зүйл, 22 заалттай уг гэрээний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний дотор дүгнэж байх гэнэ. Тэрбээр энэ үеэр Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн заасныг сануулжээ.
Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргаж, танхимын зарчим баримталж ажиллагаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх, эсвэл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг анхааруулсан байна.
С.Уул