Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу замын эвдрэлийг лазераар хэмжигч систем нэвтрүүлснээ мэдээллээ. Ингэснээр авто замын эвдрэлийг миллиметрийн түвшинд хэмжиж, засах боломжтой гэнэ. Энэ талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “LCMS системийг оруулж ирснээр авто замын чанар, аюулгүй байдлыг богино хугацаанд тогтоож, дүүргүүдийн засвар, арчлалтын төлөвлөгөөг гаргах боломжтой. Уг систем нь замын чанар, түвшнийг 80-85 хувьтай барьж, ашиглалтын шаардлагыг 10-15 жилийн хугацаатай хангуулахад туслах юм” гэлээ.
Системийг нийлүүлэгч, Шинэ Зеландын “Дата колекшн лимитед” компанийн тусламж, үйлчилгээний инженер Виниш Ваала “Манайх авто замын эвдрэл, гэмтлийг өндөр түвшинд тооцоологч системүүд үйлдвэрлэдэг.
Тухайлбал,автоболонявганзамдээрхнүх,анцав,хагарал, суулт зэрэг бүх төрлийн эвдрэлийг 4000 гаруй лазераар оновчтой тооцоолж, бүртгэдэг. Өнөөдрийн байдлаар Өмнөд Америк, Ойрх Дорнод болон Энэтхэг, Тайланд, Малайз гэх мэт оронд 300 орчим лазер системийг замын эвдрэл, гэмтлийг илрүүлж, засахад ашиглаж байна. Монгол Улс одоогоор ийм хүчин чадалтай хоёр дахь системээ хүлээн авлаа. Системийг танилцуулбал, 3D хэмжээсээр өндөр түвшинд, лазер мэдрэгчээр дөрвөн метрийн өргөнтэй нэг эгнээ замын эвдрэл, гэмтлийг мм-ийн нарийвчлалтай хянаж, бүртгэх юм. Ингэснээр тодорхой байршил дахь замын эвдрэлийг оновчтой бүртгэж, засвар, арчилгаа хийхэд хялбар болох юм” гэж ярив.
О.Бат