Их Британийн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын ДАШТ-д оролцож буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас тав нь медалийн төлөө тоглохоор шалгарсны нэг нь “Алдар” спорт хорооны тамирчин А.Баттулга. Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 кг-д Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол ханган, хагас шигшээд Японы Соукши Макиног хожиж, финалд шалгарсан юм.
Улмаар аваргын төлөөх тоглолтод Казакстаны тамирчин Санжар Ташкенбойтой тулалдаж, мөнгөн медаль хүртэв. Дэлхийн тэмцээний рингэнд шилдгүүдтэй анх удаа тулалдсан тэрбээр гаргасан амжилтаараа Монголын боксын спортын түүхэнд нэгэн шинэ түүх бичлээ.
Г.Цэцэг