Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground-2 тэмцээн Серби улсын Белград хотын “Belgrade Arena”-д энэ сарын 12-21 хүртэл зохион байгуулагдана. Уг тэмцээний үеэр манай улсын “MongolZ” багийнхан Хятадын “Lynn vision”, “TYLOO” багийг буулган авч, Valve дэлхийн чансааг тэргүүлэх болов. Ингэснээр энэ спортын хамгийн залуу баг буюу монголчууд дэлхийн чансааг тэргүүлж байсан “Vitality”-гаас таван онооны илүүтэй боллоо. Энэ тухай Blitz “Мэдээж сайхан байна. Гэхдээ бид зорилгодоо хараахан хүрээгүй байгаа гэж би боддог. Удахгүй бид жинхэнээсээ нэг дугаарын баг болно гэж найдаж байна. Бүх хүнд баярлалаа. Ямар ч гэсэн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн гэсэн тоогоо харахад сэтгэлд таатай байна” хэмээн сэтгүүлчдийн асуултад даруухнаар хариулжээ.
Л.Ням