Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-аас эл өдрийг 2019 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 17- нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн онд манай улс энэ өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулъя” уриатайгаар цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байв. Харин энэ удаа “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд “Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя” уриан дор тэмдэглэх гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтны нярай болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Ч.Цэлмэг