Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Агаарын харилцааны тухай Монгол Улсын болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна. Уг хэлэлцээрт талууд энэ сарын 16-нд гарын үсэг зурсан аж. Ингэснээр хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж буй юм. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, ложистикийн сүлжээнд холбогдож өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ хэлэлцээр мөн чухал ач холбогдолтой гэж үзэж буй.
Сарын цалин 105.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч хүнсний ногооны үнэ “тэнгэрт хаджээ”
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуу лав. Тус хорооны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргилын танилцуулсан мэдээллээс голлох “тоо”-нуудыг онцолж байна.
С.Уул