Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж буй юм. Үүний хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замын уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэл энэ бямба гарагт хаах юм байна. Өөрөөр хэлбэл, дээрх уулзвар хүртэлх 1.3 км авто замыг нөгөөдөр буюу энэ сарын 19-ний 23.00 цагт хааж, шинэчлэх ажээ. Харин ням гаргийн 06.00 цагт нээхээр ажиллаж буйг албаныхан хэлэв. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад гудамж, зам сонгож, хөдөлгөөнд оролцоорой.