“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ нь модны үндсэнд ус хадгалагдах хугацааг уртасгаж, ургамлыг хангалттай хэмжээнд чийгтэй байхад нь тусалдгаараа онцлогтой бөгөөд элсэрхэг, эсвэл хад, чулуутай газар илүү үр дүнтэй аж. Эл живхийг хэрэглэснээр хөрсний чийгийг хадгалж, усалгааг хамгийн бага түвшинд хүртэл бууруулах давуу талтай. Мөн хөрсийг идэвхжүүлж, бүтэц болоод ургацын чанарыг сайжруулдаг гэнэ. Түүнчлэн уг живх нь хуурай, органик бодис багатай, шим тэжээл муутай хөрсөнд суулгасан мод, бутыг чийгээр хангаж, эрүүл ургахад нь тусалдгаараа онцлогтой юм. Тус компанийнхны энэхүү живх 8500 төгрөгийн үнэтэй бөгөөд ургамлын төрөлжсөн дэлгүүрүүдээс худалдан авч болох нь.
У.Цэцэг