Монголын технологийн долоо хоног буюу “Techweek-2025” арга хэмжээ энэ сарын 19-26-нд болж байна. Уг өдөрлөг “Frontier fintech summit”-ээр эхэлж, пинтек салбарын компаниуд хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэ¬рэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, виртуал анхны бүс байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасны дагуу технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг татварын дарамтгүй, хууль, журмын хүрээнд тодорхой дэмжлэг төрөөс авах боломж бүрдүүлснийг дээрх арга хэмжээний үеэр албаныхан онцоллоо. Мөн финтекийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шаардлагатай технологийн суурь дэд бүтцийг нь бий болгох, их өгөгдөл, хиймэл оюун ашиглах боломжоор хангах гэнэ. Ингэснээр экспортын зах зээлд өрсөлдөх хөшүүрэг болно гэдгийг дурдсан юм.
Манай улсад санхүүгийн технологийн экосистемд 190 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт хүн амын 98 хувьд нь цахим санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Энэ нь хүн бүр дижитал банк, мобайл төлбөр тооцоо, блокчейн, хиймэл оюун, хялбар шийдэл бүхий аппликейшны үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэж буйг илэрхийлэх үзүүлэлт ажээ.
Оргилох