“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд энэ сарын 22-28-нд болох гэж буй тус үзэсгэлэн, худалдаанд эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, хүнсний бүх төрлийн ногоо, дотоодын үйлдвэрүүдийн мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн эдлэлүүдийг нэг дороос хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах гэнэ.
Энэхүү яармагт үндэсний 200 гаруй үйлдвэрлэгч оролцохоор бүртгүүлжээ. Энэ үеэр хангай, баруун болон төв, зүүн бүсийнхний өдөрлөг, брэнд бүтээгдэхүүнүүдийн нэрэмжит арга хэмжээ, хөгжөөнт тоглоом, урлагийн тоглолт болохоос гадна залуусын дунд “Opеn mic” ажиллуулах аж.
М.Гэгээ