Хөвсгөл аймгийн Тариалан сумын ДавааныАр багийн Дуургын нуруу хэмээх газарт самар түүж яваад сураггүй алга болсон эмэгтэйг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна. Тус газарт дөрвөн хүн самар түүж байсан бөгөөд тэдний нэг болох 46 настай иргэн Э нь энэ сарын 21-ний 15.00- 16.00 цагт цуглуулсан самраа сахин үлдэхээр отгоосоо нэг км-ийн зайд хоцорсон байна. Хамт явсан хүмүүс нь самраа түүгээд буцаж ирэхэд тэрбээр алга болсон аж.
Ингээд Тариалан сумын нутагт самар түүж явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болсон тухай дуудлага мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 22-ны 14.40 цагт бүртгүүлжээ. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сумын 46 дугаар ангийн алба хаагчид болон тус сумын ЗДТГ-ын ажилтнууд иргэн Э-г эрэн хайх, аврах ажиллагааг өдгөө зохион байгуулж буй юм.
У.Сүрэн