Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Хөвсгөл аймагт алга болсон хүүхдийн цогцос олдсон гэх асуудлаар мэдээлэл өгч байна.
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг өнөөдөр 16:00 орчимд анх алга болсон гэх байршлаас 3-4 км зайтай газраас олсон. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Хүүхэд алга болсон болон олдсон газарт хэргийн газрын хамгаалалт аваад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар маршрут чиглэлээр явсан одоогоор миний хувьд мэдээлэлгүй байна. Тодорхой чиглэл бүхий албан хаагч нар ахлан ажилласан. Дээрх ажиллагаанд нутгийн иргэд болон бусад төрийн чиг үүрэг бүхий албан хаагч нар оролцсон. Яг эрэн хайх ажиллагаа болон нас барсан шалтгаан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дараа тодорхой болох байх. Тухайн үед нь мэдээлэл өгвөл зохимжтой" гэв.