Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг Хан-Уул дүүргийн XIII хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур , хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барихаар бол жээ. Уг станцын зураг төслийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэн, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм байна.
Жилд 199-205 мянган тонн нүүрс түлж, 156 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах аж . Дулааны цахилгаан станцыг барьснаар 185 хүн байнгын ажлын байртай болох нь. Тус станц нь түлшийг бүрэн шатаадаг, агаарын бохирдол бага, байгаль орчинд ээлтэй технологитой, орчин үеийн автомат удирдлагын системтэйгээс гадна паркийн халаалт, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан холбоо зэргийг хонгилын байгууламжид байрлуулахаар тө лөвлөжээ.
Ч.Туяа