Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж дэлхийн дахинаанэмэгдэж буй. Манай орны хувьд ч сүүлийн 10 жилд (2015-2024) тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувиар нэмэгджээ. Эл хугацаанд эдийн засагт учруулсан хор хохирол 47 хувиар өссөн байна. Иймд Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагаас “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийг 2024-2026 оны хооронд хэрэгжүүлж, Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт ажиллаж буй юм.
Дээрхбайгууллагынхан ОБЕГ, Монголын Улаан загалмай нийгэмлэгийнхэнтэй хамтран “Дасан зохицъё, даван туулъя” мэдээллийн сарын аяныг орон даяар эхлүүлжээ. Судалгаагаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдлүүдийн эрчим, давтамж нэмэгдэж байгаань шилжилт хөдөлгөөний суурь шалтгааны нэг болж байна. Энэхүү шилжилт хөдөлгөөний сөрөг нөлөө нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх хандлагатай гэж дүгнэсэн. Үүнд үндэслэн дээрх аяныг өрнүүлж, иргэдэд зөв мэдлэг, мэдээлэл түгээж, бэлтгэлтэй байж, дасан зохицож, даван туулах шинэлэг аргуудыг эрэлхийлэхийг уриалж буй аж.
Мөн төслийн багийнхан орон нутагт ажиллан, бодит байдалтай танилцжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар, Төв аймгийн шилжин суурьшигч малчин иргэдтэй уулзсан байна. Зуднаар ихэнх малааалдсан иргэд хоршоололд нэгдэн, цагаан идээгээ боловсруулан, орлогын шинэ эх үүсвэртэй болсон гэнэ.
Ч.Туяа