Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын худалдан авагчдад таниулах зорилготой “Mongolian gallery” дэлгүүрийг Канадын Торонто хотноо нээжээ. Бизнес эрхлэгч А.Бадамцэцэг, Д.Биндэръяанарын санаачилгаар нээсэн эл дэлгүүр нь үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд шууд нийлүүлэх гүүр болж буйгаарааонцлогтой. Тус дэлгүүрт “Ханбогд”, “Бүүвээ”, “Maral design”, “Жинс Мөрөн”, “Warm” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдаж буй гэнэ.
Манай ноос, ноолууран цамц, хантааз болон ижил төстэй бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй ч Канадын энэ төрлийн бүтээгдэхүүний импортын зөвхөн 0.8 хувийг хангадаг аж.
У.Цэцэг