Бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололттой хослуулан төрөлжүүлэн үржүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах зорилгоор “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлагахудалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийнх энэ амралтын өдрүүдэд буюу 3, 4-нд Дархан-Уул аймагт болох нь. Хонгор сумд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт үзэсгэлэн, дуудлагахудалдааг явуулнагэж салбарын яамнаас мэдээллээ. Энэ үеэр иргэд, малчид Монголд үржүүлж буй баталгаатай, өндөр ашиг шимт цэвэр үүлрийн мал, гахай, тахиа, малын эм, бэлдмэл, тэжээл худалдан авах боломжтой. Мөн хурдан удмын адууболон мах, сүү, ноос, ноолуурын гарц, чанараар шалгарсан шилмэл малын дуудлага худалдаа явуулах юм.