АНУ-ын Конгресс ирэх оны төсвөө зохих хугацаанд баталж чадаагүй тул Засгийн газар санхүүжилтгүй болж, “тэг зогслоо”. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Бүгд най¬рамдах нам, Ардчилсан намын сенаторууд эрүүл мэндийн үйлчилгээ, гадаадын тусламжийн зардлын асуудалд санал нэгдээгүйгээс үүдэн нийтийн аюулгүй байдал, эмнэлгийн яаралтай тусламж, цагаачлал, дэг журмыг хангахаас бусад төрлийн үйл¬ чилгээ тасалдаж, 800 мянган төрийн албан хаагч түр хугацаанд ажилгүй болсон аж. Түүнчлэн нислэг цуцлагдах, виз гарах хугацаа удаашрах зэрэг хүндрэл үүсэж болзошгүйг гадаадын жуулчдад сануулжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп уг үйл явдлыг ашиглан төрийн албан хаагчийн орон тоог эрс цомхотгож магадгүй байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл тус улсын ДНБий өсөлт 15 тэрбум ам.долларын алдагдалд орж, төлбөрийн чадамж, зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх төлөвтэйг шинжээчид анхааруулсан юм.
Хамгийн сүүлд 2018 онд АНУ Мексикийн хилд хана барих, эсэх маргаанаас болж 35 хоног төсөв тасалдаж, тус орны эдийн засагт гурван тэрбум ам.долларын хохирол учирч байв. Одоогийн байдлаар Конгресс АНУын Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 12 хуулийн алийг нь ч батлаагүй хэвээр байна. Хэрэв энэ “тэг зогсолт” улсынхаа эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлбэл уг маргаанд Ардчилсан нам бууж өгөх магадлалтай аж.
Д.Хэрлэн