Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан Төв талбайд өнгөрсөн сарын 28-нд жагсаал зохион байгуулсан. Тэгвэл эл жаг¬саал төдийлөн үр дүнд хүрч чадаагүй учраас багш нар Сүхбаатарын талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлахаар болжээ.
Жагсаалд оролцогчид цалинг нь яаралтай 3.5 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардаж буй бөгөөд хэрэв холбогдох байгууллагынхан хүлээн авахгүй бол ажил хаяж, тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд буй юм.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургуульд 55 мянга гаруй багш ажиллаж байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд багш бэлтгэх хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагджээ.
У.Сүрэн