Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын анхны томоохон форум энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно. Форумд бодлого тодорхойлогчид, Европын хөрөнгө оруулалтын банкны удирдлага тэргүүтэй бизнесийн удирдагчид болон Евро пын холбооны компаниуд, хөрөнгө оруулагчид оролцоно. Тухайлбал, Европын 65, Монголын 140 гаруй компани хамтран оролцож, бизнесийн шинэ боломжуудыг нээж хэлэлцэх гэнэ. Орос, Украины дайнтай холбоотой Европын холбоо сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын зах зээл рүү чиглэсэн 300 тэрбум еврогийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний нэг хэсэг нь болгож, манай Засгийн газартай тэрбум еврогийн санамж бичгийг энэхүү форумын үеэр байгуулах аж.
Ташрамд дурдахад, Европын холбооны “Switch-Asia” хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээг дэмжих зорилгоор “Ногоон шилжилт-Залуусын оролцоо” сэдэвт арга хэмжээг маргааш зохион байгуулна.
Л.Ням