“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ул энэ сарын 6-нд Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдан, 52 тоот тогтоолоор уг шийдвэрийг гаргасан байна. Т.Хаш-Эрдэнэ нь 2017 онд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Сүүлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дэд захирал, Бизнес, хөгжлийн газрын захирлаар ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдов.
Л.Ням