Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А/37, А/31 дүгээр тушаалаар “Усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласан, хомсдуулсан, бохирдуулсан тохиолдолд усны сав газар бүрээр гадаргын болон газрын доорх усны байршлаар тодорхойлж, усны нөөц болон чанарт учруулсан хохирлыг тооцох” аргачлалыг шинэчлэн баталжээ. Тус аргачлалд “Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр”-ийг өөрчлөн тусгасан байна. Иймд иргэн, хуулийн этгээд усан орчныг ашиглахдаа холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрдөн зөрчилгүй ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулав.
Г.Сансар