Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны статистик мэдээллийг өчигдөр танилцууллаа. Энэ жилийн эхний есөн сарын дүнгээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болж, 2024 оны мөн үеийнхээс 1.1 тэрбум буюу 5.6 хувиар буурчээ. Гэхдээ экспортын хэмжээ импортын дүнгээс 2.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Манай улс энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2024 оны мөн үеийнхээс 74.4 сая ам.доллар буюу 0.9 хувиар буурсан дүн аж. Тэр дундаа суудлын болон ачааны автомашины импорт буурчээ. Тухайлбал, суудлын 77 992 тээв¬рийн хэрэгсэл импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7 хувь, ачааны 17 316 автомашин оруулж ирсэн нь жилийн өмнөхөөс 22.1 хувиар тус бус буурсан үзүүлэлт юм байна. Мөн автобензиний импорт энэ оны эхний есөн сард 625 мян.тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурсан бол дизелийн түлшнийх 1.4 сая тонн байгаа нь 10.5 хувиар өссөн дүн гэнэ.
Г.Сансар