УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3” төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэ хүрээнд Багануур-Чойр чиглэлийн 188 км урттай, 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.
Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн одоогийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумд байрлах 250 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойр дахь 50 МВт, Дундговь аймгийн Мандалговь дахь 30 МВт-ын нарны цахилгаан станцын ажил хийгдэх юм. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн системд ний-лүүлснээр манай улсын хувьд томоохон дэвшил авчирна гэж тооцоолжээ.
Л.Аргамжин