УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гарагт хуралдаж, П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүнээс өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тэд Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл дурдсан юм. Үүнд, гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохдоо эхлээд парламент, Ерөнхийлөгчид танилцуулаагүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбоотой гэж зарласан, Засгийн газраас баталсан 55 дугаар тогтоолоор тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, эдгээр нь Үндсэн хуулийг зөрчсөн гэжээ.
Өглөө зарласан байнгын хорооны хурал 14.46 цагт 59.4 хувийн ирцтэй эхэлсэн юм. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хуралдаанд сэтгүүлчдийг оруулж, тэмдэглэл хөтлөх боломжоор хангасангүй. Мөн микрофон үе үе тасалдаж байсныг хурал даргалагч Ц.Сандаг-Очир “Засуулахаар мэдээлэл, технологийн ажилтнуудыг дуудсан ч хэвийн болсонгүй, сүлжээ унагах төхөөрөмж тавьчихсан юм биш биз дээ” хэмээн хэнийг ч юм хардав.
Эл хуралдааны дундуур Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хувьчилж уулзах хүсэлт тавьсан тухай мэдээлэл ч гарч байлаа. Ямартай ч ажлын цаг дууссан тул ямар нэг шийдвэр гаргаж, санал хураалгүйгээр тус байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11.00 цагаас үргэлжлүүлэхээр болсон юм. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай тогтоолыг хэлэлцсэн явцыг тоймлон хүргэе.
Д.Хэрлэн: -Сая тараасан материалыг үзэхэд гурван үндэслэл байгаа аж. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд томилгоо хийжболохгүй юм уу. Их наяд төгрөгөөрхэмжигдэх нүүрсний хулгайтай тэмцэх гэж буй ийм цаг үед таныг огцруулах асуудал гарч ирснийг Ерөнхий сайд юу гэж бодож байна вэ?
Г.Занданшатар: -Засгийн газрын гарааны гурван сард эх оронд нүүрлээд буй эдийн засгийн уналтаас сэргийлж, өөд татахын тулд баялгийн хулгайтай тэмцсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт сарын 1.7 сая тонноос 2.7 сая болж өссөн. Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, 5.9 тэрбум ам.доллар боллоо. Ингэснээр эдийн засгаа сэргээж, валютын ханшийн өсөлтийг 4000-д хүрэх, инфляцыг хоёр орон руу алдахаас сэргийлсэн. Хэнд, хэрхэн нийлүүлжбуй мэдээлэл нь ил тод биржийн борлуулалт 8.1 дахин өслөө. Хулгайтай бодитоор тэмцсэнээр алдагдалтай байсан улсын төсөв наймдугаар сард тодорхой ашигтай гарсан. Энэ бүхэн манай Засгийн газар сайн ажиллажбуйн баталгаа. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг би хайгаад олоогүй. Эдийн засаг хүнд үед Засгийн газрыг огцруулах гэж буй бол үндэслэлтэй шалтгаан гаргах ёстой. Уг нь огцруулах бичигтэй бид танилцаж, хариу өгөх ёстой ч өнөөдөр л харлаа. Тодорхой эзэнтэй, тодорхой асуудал ярихад бэлэн байна.
П.Сайнзориг: -Ерөнхий сайд томилгоо хийхдээ процессын том алдаа гаргасан. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх өгөхдөө “УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар” гэсэн нөхцөл тавьсан. Том агуулга шүү. Гэтэл Ерөнхий сайд шууд зарласан нь эрх мэдлийн тэнцлийг хөндсөн, харилцан хяналт тавих боломжийг алдагдуулсан. Бид Үндсэн хуулийг дагаж мөрдөх, манах гэж энд суугаа. АМНАТ бол ухарсан шийдэл. 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталж, 100 хувь биржээр зар гэсэн. Хуульд асуудал байвал УИХ-д хандаад, дагаж мөрдөх журамд шатлалтайгаар өөрчлөлт оруулах эрхээ авах ёстой. Гэтэл 25 хувийг нь биржээр зарж, үүнээсээ АМНАТ тооцох журам баталсан. Үлдсэн 75 хувийг өөр аргаар зараад, үүнийгээ биржээр борлуулсандтооцуулж АМНАТ авснаар улсын төсөвт орох их орлогыг байхгүй болгосон. Засгийн газрын үйл ажиллагааны дэгийн 6.2-т төсөв санхүүтэй холбоотой асуудлаар Сангийн сайдын саналыг авч тусгана гэсэн. Гэтэл Сангийн сайд нь “Энэ журмыг гаргажболохгүй, төсөвт алдагдал гарна, компаниуд нүүрсээ биржээр зарах сэдлийг бууруулна” гэсэн санал өгсөн байхад хүчээр баталсан байна.
Б.Баярбаатар: -Өчигдрөөс цахим орчинд оффтейк гэрээний тухай ярьжбайна. Өмнө нь ил болсон л асуудал байна лээ. Анх энэ гэрээг нууцлах шийдвэрийг хэн гаргав. Тэр протоколийг хармаар байна. Оффтейк гэрээнүүдийг 2019-2022 онд ҮАБЗ дээр хийсэн юм байна лээ, би түүхийг нь харсан. Яг хэдэн гэрээ байна вэ? Л.Оюун-Эрдэнээс ч бас асууя.
Г.Занданшатар: -Төрийн түшээ хүн, хуулиа сайн судлах хэрэгтэй. ҮАБЗ оффтейк гэрээ эсвэл гүйцэтгэх засаглалын шийдвэр биш, зөвхөн зөвлөмж гаргадаг. ҮАБЗ ямар ч оффтейк гэрээ байгуулаагүй, би лав барьж ч, харж ч үзээгүй. Яг ийм маргаан 2023 оны нүүрсний жагсаалын дараа гарч, УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нууцтай танилцаад, ҮАБЗ-ийн зөвлөмжийг уншсан шүү дээ. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь зөв гэсэн зөвлөмж бол гарсан. Та бүрэн эрхийнхээ хүрээнд уншаад танилцаж болно. Оффтейк гэрээг ил тод болгож, ард түмний хяналтад оруулж буй болохоос нарийн ширийнийг хуулийн байгууллага тогтооно. Хэн, хэзээ гаргасан гэдгийг шалгана. Шийдвэрүүд баримтнотолгоотой. Өмнө нь эдгээр гэрээний зөвхөн нүүрийг ил болгочихоод доторх хуудсуудыг үзүүлэхгүй байгаа тухай Н.Номтойбаяр гишүүн ярьж, шаардсан биз дээ. Энэ талаар өөр ч албан бичиг Засгийн газарт ирүүлсэн. Үүний дагуу ил болгосон.
АМНАТ тооцох журам хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын 55 дугаар тогтоол Үндсэн хууль, холбогдох бусад хуультай бүрэн нийцсэн. Үндсэн хуулийн зөрчил үүсгээгүй, УИХ-ын татвар тогтоох эрхэд халдаагүй. Ашигт малтмалын тухайхуулийн 47.14-т экспортын бүтээгдэхүүний үнийн эх сурвалжийг Засгийн газар нийтэд зарлана, АМНАТ хувь тооцуулах, тайлбарлах журмыг батална гэсэн. Засгийн газар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд журмаа гаргасан. Өмнөх Засгийн газар АМНАТ тооцох журмыг 10 удаа өөрчилж байхад яагаад энэ тухай яриагүй юм.
Л.Оюун-Эрдэнэ: -Би уг нь дуугүй яваад байсан. Өнөөдөр ил тод ярих цаг нь болжээ. МАН 2024 оны сонгуульд олонхын санал авсан, тиймээсмөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд л бид анхаарах ёстой байсан. Харамсалтай нь, сандал суудлын асуудал гарч, хамтарсан Засгийн газраа огцруулаад, асуудал өрнөснөөр аль нь үнэн, худал нь мэдэгдэхгүй, олон улсын хувьд онигоотой байдалд оржбайна. Харамсажбайна. Монгол Улсын л цаг явж байгаа. Өнөөдөр би ийм ч зүйл болох болов уу гээд нэлээд их материалтай ирсэн. Тиймээс та бүхэн надаас ч бас асууж болно. Төрийн ажлыг баримтад тулгуурлаж ярих ёстой болохоос цуу яриа, худал мэдээлэл, цахим ертөнцөөр дамжуулж бие биенээ харлуулах байдлаар хийж болохгүй. Нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой асуудал анх 2022 оноос ил тод болсон. Гааль дээр нүүрсний бүрдүүлэлт, экспорт бий атлаа валют орж ирэхгүй байгааг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар анх олжхарсан. Гэтэл оффтейк буюу урьдчилан зарсан нүүрсийг гаргаад, харинвалют оруулжиржбуй нүүрсээ экспортлоогүйгээс болж нөөц багасан, ханш өссөн байсан. Тиймээс оффтейк гэрээнүүдийг 2022 онд ил болгосон юм. ҮАБЗ-тэй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Худалдах, худалдан авахтай холбоотой асуудлаар шууд гэрээ хийх, Тендерийн тухай хуульд хамаарахгүй гэсэн зөвлөмж гаргадаг. ТЕГ үүнийг нууц гээд үзчихдэг.
Б.Баярбаатар: -ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид үндэслээд гэрээнүүд хийсэн гэжойлголоо.
Г.Занданшатар: -Хуулиа уншаад, хүний үгийг бүрэн ойлго. Зөвлөмжид биш, хуульд үндэслэж, Засгийн газар Төрийн нууцын тухай хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Нууц материалтай танилцах эрх нь танд байгаа.
Л.Оюун-Эрдэнэ: -“Бодь”-ийн оффтейк гэрээ хийж байх үед Г.Занданшатар та ХЭГ-ын дарга байсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр хамгийн их ярих байсан. “Бодь”-той холбоотой хоёр том оффтейк гэрээнээс болж валютын нөөц яаж багасаж буйг сонсголоорярих зорилгоор ажлын хэсэг байгуулж, Б.Энхбаяр сайд ахалсан. Тэр нь явсаар байгаад Бортээг болж хувирсан. Засгийн газрын бүх тогтоол шийдвэр байгаа. Тиймээс үүнтэй холбоотой хийсэн ажилдаа та хариуцлага хүлээх цаг болсон.
С.Бямбацогт: -П.Сайнзориг таныг болон огцруулах санал өгсөн бусад гишүүнийг ямар хүмүүс, хэзээ, яаж дарамталсан бэ. Та огцруулах санал гаргачихаад үүнтэйгээ танилцах боломжийг гишүүдэд өгөхгүй, нууж, хууль зөрчиж байгаад гэнэт тулгаад оруулжирлээ. Үүнийгээ “УИХ-ын гишүүдийг дарамтлаад байна” гэж тайлбарлалаа. Татвар ер нь бодит байх ёстой юу, хийсвэр үү. Бодит биш байсан учраас л аж ахуйн нэгжүүд төлж чадахаа болиод, тухайлбал, жоншны асуудлаар Дээд шүүх хүртэл гомдол гаргасан, шүүхээс татварыг бодит байлга, хэт өндөр байна гэжүзсэн. Үүнтэй холбоотойгоор л Засгийн газар шийдвэр гаргасан. Өмнөх Засгийн газрууд ч ийм шийдвэр гаргаж байсан. Энд яг ямар хууль зөрчив. Засгийн газар хувь хэмжээ тогтоогоогүй. Татварыг хийсвэр биш, бодит үнээс авах шийдвэр л гаргасан. Ингэснээр 100 гаруй тэрбум төгрөгийн бодит орлого олсон. Сангийн яам дэмжсэн.
Л.Оюун-Эрдэнэ: -Хамт ажиллажбайсан хүмүүс 100 хоногт төрөл арилжина гэжбодохгүй байна. Тойрч худлаа яриад яах вэ. АМНАТ-тэй холбоотой асуудлыг дандаа Ж.Оджаргал захирал лообийддог байсан. Уг нь Сангийн сайд Б.Жавхлан над дээр ирээд ийм дарамтад ороод байна гэж байв. Улсаасаа нэг том компанитай болсон юм бол нэрийг нь МCS гэж өөрчилье. Нэг компанид давуу тал олгосон байна. Нуух юм байхгүй.
С.Бямбацогт: -УИХ-ын гишүүдийг хэн айлгаад яаждарамтлав, нэр хэлнэ үү?
П.Сайнзориг: -Хүний хувийн асуудалд халдахгүй. Маш олон баримт байгаа. МАН-ын удирдлагад олон жил явсан ах нар ч бий. Бүгд мэднэ. Мөн төрийн байгууллагын аппарат оролцож эхэлсэн. Ялангуяа хууль, хяналтын байгууллагаас компаниудыг шалгаж байна. Ингэж та нар эрх мэдлийн төлөө улайрдаг юм билээ. Би шооконд ороод байгаа. Гишүүд нь өөрсдөө ярих байх.
Д.Амарбаясгалан: -Олон жил нууцад дарагдаад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрх олгуулаад, олон их наяд төгрөгийн нүүрсний гэрээний асуудал ярьжбуйд талархажбайна. 2022 оны нүүрсний сонсгол эндээс л үүдсэн. Гэвч оффтейк гэрээг нуужбайгаад өөр хүмүүсийг хулгайч гэж зарлаж, олон нийтийн мэдээлийн хэрэгслээр гүтгэсэн. Том хохирогч нь би өөрөө байна. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад хулгайч гэж ойлгуулсан. Эдгээр гэрээ 2021 оны зургаадугаар сарын 23-наас өмнө хийгдсэн. Би 2022 оны есдүгээр сараас ХЭГ-ын дарга болж, эмх замбараагүй гэрээг цэгцлэх, Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан. Олон хүний эрх ашиг хөндөгдсөн учраас намайг нүүрсчин болгох ажил өрнөсөн. С.Бямбацогт асууж байна. Олон гишүүнийг олон шалтгаанаар дарамталжбуй.
Ч.Номин: -Бага хурлаас шийдвэр гаргачихсан байхад сандал суудал булаацалдаад байгаа. Залуу гишүүдийг бүгдийг нь дарамталж байгаа, нуугаад байх юмгүй. Бүгд мэднэ. Ерөнхий сайд таны зөвлөх УИХ-ын гишүүдийг “мал” гэждоромжилсон.
Г.Занданшатар: -УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Зарим гишүүн асуухад минут нь явдаггүй, эсвэл хариулах хүн нь хариулдаггүй. Энэ бол парламентын мэтгэлцээн биш. Ашиг сонирхлын зөрчилтэй, Засгийн газрыг огцруулах санал гаргасан хүн хурал удирдаж буй учраас ингэж байна. Нийгмийн сүлжээгээр нэр дурдсан, үнэн, худал нь мэдэгдэхгүй зүйлийг энд ярьжбуйд гайхаж байна. Би Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, томилох саналаа олон нийтэд мэдээлсэн. Гэтэл одоо болтол УИХ уг асуудлыг хэлэлцэхгүй байна. Эл томилгоог хэн нэгнийг яллахын тулд хийгээгүй. ХЗДХ-ийн сайд бол улсын прокурор, яллагч биш. Харин нүүрсний сонсголтой танилцсан мэдээлэлтэй хүн учраас уг хулгайтай тэмцэх ажлыг бодитоор хийж, хар, цагааныг дэнсэлж, үнэн зөвийг олж, бусдад нэр төрөө цэвэрлэх боломж олгох гэсэн юм. Мөн нүүрсний хулгайтай тэмцэх эдийн засгийн зайлшгүй шаардлага байна.
Түрүүн хариулах боломж олдсонгүй. П.Сайнзориг эдийн засгийн ямар ч ойлголтгүй байна. 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай байсан төсөв наймдугаар сарын дүнгээр 53 тэрбумын ашигтай гарсан. “Энержи ресурс”-ийн борлуулалт 25 хувьдаа хүрээгүй учраас нэг ч ашиг хүртэхгүй. Тоо баримттай, нотолгоотой, судалжбайжярь. Ийм хийсвэр дүгнэлтээр Засгийн газрыг огцруулах асуудал оруулж ирж буй нь та өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байгаагийн илрэл.
Д.Амарбаясгалан: -ҮАБЗ дээр 2022 оноос өмнө иймэрхүү төрлийн зөвлөмж гарч, аж ахуйн олон ажлыг үүгээр халхавчилж, нууцалж хийдэг байсан. Тиймээс хуульд өөрчлөлт оруулсан. Одоо ийм жишиг байхгүй болсон.
Л.Оюун-Эрдэнэ: -“Чайна энержи”-гийн асуудлыг хоёр намын дарга, хөрш оронтой хэлэлцэн, гэрээ байгуулж УИХ-аараа баталсан. 20 жил гацсан асуудлыг явуулсан атал улс төржүүлжбуй нь харамсалтай. 2014 оны наймдугаар сард Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Улаанбаатарт ирсэн. Г.Занданшатар дарга та тэр үед Гадаад харилцааны сайд байсан, мэдэж байгаа. Ингээд хамтарсан тунхаглал гаргаж, гэрээнд гарын үсэг зурсан. 2015 оны хоёрдугаар сард уг гэрээг УИХ-аар оруулж батлуулсан. Ингээд цариг тойрсон асуудал сөхөгдсөн. “Энержи ресурс” компани Тавантолгойн лицензийг одоогийн “Чайна энержи” группэд 60 жилээр бүх операторын эрхтэй нь өгсөн. Хамтарсан Засгийн газар үүнийг засаж, дээрх компанийг гаргаж, Хятадын Засгийн газартай хэлэлцээ хийсэн.
Г.Занданшатар: -Бид хамт ажиллаж байсан хүмүүс, эргээд ч олон жил хамт ажиллах байх. Үнэн л байх хэрэгтэй. Зарим зүйл дээр санаатай, санаагүй алдаад буйг гайхажбайна. Би 2014 онд Гадаад харилцааны сайд ч, УИХ-ын гишүүн ч байгаагүй. Хоёрдугаарт, “Бодь”-той оффтейк гэрээ байгуулах үед би ЗГХЭГ-ын биш, УИХ-ын дарга байсан. Энэ 46 гэрээг бүгдийг ил болгосон, энд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдвэр гаргасан тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Засгийн газар шийддэг. Үүний 21 гэрээ нь 2022 оноос хойш хийгдсэн. Мөн өнөөдөр Засгийн газрыг огцруулах үндэслэлд оффтейк гэрээ, “Чайна энержи”-гийн асуудал байхгүй атал яагаад энд яриад байгаа юм.
Х.Баасанжаргал: -ХЗДХ-ийн сайдыг солихоор яагаад хэрэг шийдэгддэг гэдэг ойлголттой байна вэ. Улс төрдөө хуулийн байгууллагыг ашигласаар байх уу?
Г.Занданшатар: -Үндсэн хуулийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэл бий. ХЗДХ-ийн сайд хэрэг шийдэхгүй. Хуулийн байгууллага хараат бус ажиллах ёстой. Шүүх эрх мэдэлд прокурор хамаардаг. Хэрэг мөрдүүлэх, ял эдлүүлэх үйл явцад хяналт тавьдаг. Харин хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүрэг нь Засгийн газрынх. Гудамжинд гэмт хэрэг үйлдэж буй хүнтэй шүүх очиж тэмцдэг гэж бодож байна уу. Хэрэг хийж, авлига аваад байхад шүүх очиж тэмцэх үү. Тэмцдэг хуулийн байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд байдгийг Үндсэн хуульд биччихсэн байгаа. Сайд солигдсоноор хэрэг шийддэг гэж та бодож байвал Үндсэн хуулийн ойлголтгүй л байна.
Ц.Сандаг-Очир: -Авлига, хулгайтай тэмцэх байсан юм бол яагаад анхнаасаа Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилоогүй юм бэ. Мөн УИХ-ын даргыг нүүрсний хэрэгтэй холбоотой гэснээ нотлох баримт танд байна уу?
Г.Занданшатар: -Тэр үед эв нэгдэл, намын удирдлагатай зөвшилцөх зарчмаар танхимаа бүрдүүлсэн. 2023 оны есдүгээр сарын 26-нд Германы хэвлэлээр Д.Амарбаясгалантай холбоотой авлигын ноцтой хэргийн мэдээлэл цацагдсан байна. Үүнд яагаад одоо болтол няцаалт өгөөгүй юм. Дэлхийд зарлалаа, энийгээ няцаагаач гэсэн юм. Нэр холбогдсон гэдгийг л би хэлсэн.
Д.Амарбаясгалан: -Германы төлбөртэй сайтуудад Монголоос 50 гаруй мянган ам.доллар төлж, нэр хүндэд халдсан мэдээлэл цацуулсныг тагнуулын байгууллага шинжээчийн дүгнэлтээрээ тогтоосон. Бортээгийн лиценз одоо ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д байгаа шүү дээ. Улс төрд өрсөлдөгчөө намнадаг арга байдгийг өөр дээрээ тохиолдох хүртэл мэдээгүй явжээ.
Ц.Сандаг-Очир: -Засгийн газрын тэргүүн хүн барууны хэвлэлд гарсан мэдээг эш татаж, УИХ-ын даргаа гүтгэж болох уу. Таны нотлох баримт ийм л юм байна.
Г.Занданшатар: -Би зөвхөн сайтын мэдээг хэлээгүй. Нүүрсний сонсголын үеэр хоёр ч нотлох баримт гарсан.
Д.Амарбаясгалан: -Та сая дахин намайг гүтгэлээ. АТГ, ЦЕГ намайг “Админерал” компанитай хамааралгүйг нотолсон. Эрх мэдэл, мэдээллийн хэрэгсэл ашиглаж хүн гүтгэдгээ зогсоо.
Г.Дамдинням: -АМНАТ-тай холбоотой тогтоолыг улс төржүүлжл байгаа юм. Үүнийг гарахаас өмнө Засгийн газар есөн удаа АМНАТ өөрчилсөн, нүүрсний үнэтэй холбоотойгоор. Татвараас 100 хувь зугтаах тогтоолыг ч гурван удаа баталсан, П.Сайнзориг мэдэж л байгаа. Хуулийнхаа хүрээнд явсан, асуудал байвал шалгана биз.
Э.Одбаяр: -Төрийн хууль тогтоох танхимыг шүүх хурлын заал болгож буйд олон нийтээс хүлцэл өчье. МАН-ынхан хэн хамгийн их хулгай хийсэн тухай асуудлаа нам дотроо шийдэхгүй, Төрийн ордонд орууллаа. АН-ынхныг иргэдийн төлөөлөл мэт суулгаад хулгайгаа ярьжбайна. Хэрүүлээ хол очиж хий, бүгдээрээ огцор.