УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "МАН-ын 38 гишүүн нэгдж намын бүлгийг хуралдуулахад санал нэгдэж, намын даргат бүлгийн хурлаа хуралдуулахыг шаардлаа. Бүлгийн дарга байхгүй учраас ажлын албанд бичгээр хүргүүлсэн. Тэгэхээр УИХ-ын чуулган болон дэгийн тухай хуульд бүлгийн хурлыг намын бүлгийн дарга, эсвэл бүлгийн гишүүдийн олонх нь шаардсан бол хуралдах боломжтой байдаг. Тиймээс намын бүлгийн гишүүд нэгдэж дээрх шаардлагыг өглөө.
Цаг хугацаа бидэнд маш бага байна. Улс орны болон маш олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, төрийн ажил тасралтгүй явах хэрэгтэй. Иймд бид дээрх шаардлагыг тавьж, өнөөдөр 16.00 цагаас намын бүлгийг хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн" гэлээ.