УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн тухай түүний өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэв. Нүүрсний хулгайтай холбоотой, мөн хүн амины хэрэгт орооцолдсон байж болзошгүй тухай мэдээллийг гишүүн Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэсэн билээ. Мөн одоо болтол уг мэдээллээ няцаагаагүй, баримттай хэмээн хэлж буй.
Тэгвэл УИХ-ын дарга нэр төрөө сэргээлгэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан аж. Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж буйгаа мэдэгджээ. Энэ талаар Ү.Амарбат “Одоо гишүүн Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагаа хийж байна. Үүний дараа гишүүн ярьсан зүйлээ нотлох үүрэгтэй” гэсэн юм.
С.Уул