Англид болсон өсвөр үеийнхний дартсын “En¬gland youth classic 2025” тэмцээний финалын тоглолтод Монголын тамирчдаас өсвөр үеийнхний улсын дөрвөн удаагийн аварга, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл оролцлоо. Тэрбээр тус тэмцээнд аваргын төлөө эзэн орны шилдэг тамирчин Нанкервик Жак (87.23)-тай өрсөлдсөн ч 5:2-оор хожигдож, II байрт (79.33 оноогоор) шалгарав. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан “England open” болон “England classic” тэмцээнд үзүүлсэн амжилтын нийлбэр дүнгээр “The bulls England youth grand prix”-д 16 оноогоор 16 дугаар байрт бичигдсэн юм. Тус улсад ирэх сарын 16-нд эхлэх эл тэмцээний шигшээ тоглолтод хөвгүүдээс эхний 16, охидоос найман байрт шалгарсан тамирчид өрсөлдөнө. Х.Тэргэл өмнө нь өсвөр үеийнхний ДАШТ-ээс багийн төрөлд хүрэл, “Дэлхийн цом”-ын ганцаарчилсан төрөлд хошой хүрэл медаль медаль хүртэж, “JDC advanced tour 2025”, “Junior power league 2025” тэмцээнд түрүүлсэн юм.