НҮБ-ын Бангкок дахь хурлын төвд аравдугаар сарын 10-11-нд болсон “Ази, Номхон далайн бүсийн NDC Clinic” арга хэмжээнд Монголбанкны төлөөлөл оролцож, банкны салбарын уур амьсгалын шинжилгээний туршлагаа хуваалцлаа. NDC Partnership, GIZ, UNEP, UNDP болон UNESCAP, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Монголын банкны салбар дахь уур амьсгалын сценарь шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрбээр 2023 оноос “NDC Part¬nership”-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Төвбанкийг ногооруулахад бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (ES¬CAP)-той хамтран хийсэн шинжилгээний үр дүнг танилцуулжээ.
“Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн сорилт хэдий ч улс орнуудад үзүүлэх нөлөө нь хүлэмжийн хий бууруулах үүрэг, хандлага болон тухайн улс бэлтгэлээ хэр зэрэг хангаснаас хамаарна. Уур амьсгалын эрсдэл нь бүх салбарыг хамарсан, дамжих суваг, нөлөө нь тодорхой бус учраас үүсэж болзошгүй санхүүгийн эмзэг байдлыг тодорхойлох болон банкны салбарын эрсдэлийн удирдлагыг сайжруулах үр дүнтэй арга нь ирээдүйд чиглэсэн уур амьсгалын сценарь шинжилгээ болж байна” гэж Монголбанкныхан онцлов.
Энэ нь мөнгөний болон санхүүгийн бодлоготой нийцтэйгээр үндэсний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд өвбанкны үүрэг нэмэгдэж буйг бататгасан алхам боллоо гэж үзэж буй. NDC Clinic арга хэмжээний гол ач холбогдол нь байгаль орчин, санхүү, эдийн засаг, эрчим хүчний яамд, Төвбанк болон Хөгжлийн банкны төлөөллийг нэгтгэн, ндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн стратеги, бодлогын уялдааг сайжруулах талаар харилцан туршлага солилцох явдал байв.
Г.Сансар