Улаанбаатар хотын бүх дүүрэгт 14.20 цаг орчимд цахилгаан тасарсан. Энэ нөхцөл байдлын талаар Эрчим хүчний яамнаас тодруулга мэдээлэл өглөө. Тухайлбал, "ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарсан. Одоогийн байдлаар тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусаж байна" гэлээ.