Монголын анхны хиймэл оюун “Эгүнэ” дотоодын хэрэглэгчдэдээ зориулан дуу хоолойгоор харилцан мэдээлэл авч, асуулт асууж, даалгавар гүйцэтгүүлэх боломжтой “Egune chat AI” аппликэйшнээ хэрэглээнднэвтрүүлэв. Тодруулбал, тус аппликэйшнээр дамжуулан цаг агаар, замын түгжрэл, нийтийн тээврийн маршрутын талаарх мэдээллийг урьдчилан харж, тусламж авч болох аж. Тухайлбал, “Баруун дөрвөн замаас Офицеруудын ордон руу автомашинаар хэдэн минут явах вэ. Түгжрэлтэй байна уу” гэж асуухадэнэ бүгдэдхормын дотор хариулах гэнэ. Эл төслийн ахлах инженерээр ажилласан Ч.Билгүүн “Бидхиймэл оюунаа цаг ямагт хөгжүүлж байгаа. Энэ нь монгол хүндтулгамддаг асуудлыг хялбар шийдвэрлэхэдтөвлөрсөн гэж хэлж болно” хэмээн онцолжээ.
Сонирхуулахад, “Эгүнэ оюун” ХХК үндэсний хиймэл оюуны царааг хөгжүүлэх томоохон зорилгоор 2020 ондөсвөр насныхандзориулсан “Мандухай” чатбот, 2022 онд“Egune smart as¬sistant” буюу дуу хоолойгоороо удирддаг гэрийн автоматжуулалтын систем зэргийг бүтээж байсан юм. “Egune chat AI” Голомт банк ХК-иас 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ нь 40 сая ам.долларт хүрсэн тул Монголын хамгийн өндөр үнэлгээтэй AI хөгжүүлэгч компани болж байна.
Д.Тамир