Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарласан. Үүний хүрээнд 333 нуур гэх санаачилга, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, “Нэг сум, нэг нуур” хөтөлбөрийн дагуу нийт 318 байршилд хөв, цөөрөм байрлуулах боломжтойг мэргэжилтнүүд тогтоосон.
Усны газар Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн газартай хамтарсан усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах, зүй зохистой ашиглах, усны менежментийг боловсронгуй болгох, гадаргын ус хуримтлуулах, Нэг сум, нэг нуур (333 хөв цөөрөм)-ын үнэлгээний үр дүнг танилцуулах хурлыг өчигдөр зохион байгууллаа. Тодруулбал, хөв цөөрөм, усан сан байгуулахадусны нөөцийн хуваарилалт, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчны урт хугацааны үр ашгийн тухай үнэлгээний үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас уур амьсгалийн өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор 333 нуур байгуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Усны газарт гардуулж өглөө.
Ч.Цэлмэг