Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өслөө. Тодруулбал, НДЕГ-ын мэдээлэлд дурдсанчлан тус сангийн орлого эхний гуравдугаар улирлын байдлаар ийнхүү өсөхөд тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, тэтгэврийн даатгалын сангаас 520 мянган хүнд 4017.2 тэрбум төгрөг олгосны 79.6 хувь нь өндөр настны, 12.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, дөрвөн хувь нь тэжээгчээ алдсаны, 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна.
Харин тэтгэмжийн даатгалын сангаас 146мянган хүнд 360тэрбум төгрөг олгосны дийлэнхийг жирэмсэн болон амаржсаны тэтгэмж эзэлж буй юм. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар нийгмийн халам-жийн үйл¬чилгээнд 2.4 сая хүнд 1.8 их наяд төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт болжээ.