Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн. Хуралдаан өндөрлөж, Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хуралдааны танхимаас зөвлөлдөх танхимд шилжсэн бөгөөд 19.00 цагт шийдвэрээ сонсгоно гэж мэдээлж байсан бол 21.00 цаг болж хойшилсон. Тэгвэл шийдвэрийг танилцуулах тов дахин хойшлогдож, 22.30 цагт танилцуулна гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв.