Бахрейн улсад тивийн орнуудын төрийн далбаа мандсанаар Азийн залуучуудын III наадам энэ сарын 22-нд хөшгөө нээв. Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор Манама хотод 10 хоног үргэлжлэх эл наадамд оролцохоор45 орны 4000 гаруй тамирчин цуглажээ. Энэ удаагийн наадамд манай улс спортын 20 төрөлд 135 тамирчнаа сойхоорилгээсэн. Багийн спортоос волейболын тоглолтоор тэмцээний салхийгхагалахад Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан эзэн орны (Бахрейн) тамирчдыг тоглолтын талбайд 25:20, 17:25, 25:23, 25:20-иор хожиж, шигшээ наймд шалгарлаа. Тэгвэл дугуйн өсвөр үеийн баг хоёр дасгалжуулагчийн удирдлагад маргааш багийн уралдаанд (эрэгтэй, эмэгтэйчүүд 20 км + 20 км) хурд сорих нь.
Тус тэмцээнийдараа 26-нд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 15, 27-нд эрэгтэйчүүдийн 20 км, мөн28-29-нд эмэгтэйчүүдийн 75, эрэгтэйчүүдийн 100 км-ийн бөөн гарааны уралдаантай. Дээрх наадамд дугуй, муай тай спорт анх удаагаа хөтөлбөрт багтаж байгаагаараа онцлог. Муай тайн таван тамирчин 23-26-нд вай кру төрөлд эх орноо төлөөлөн оролцох юм.
Түүнчлэн хөнгөн атлетикийн тамирчдыг Гавьяат дасгалжуулагч С.Түвшинбаяр ахалж буй. Марафончдоос багийн ахлагч С.Батжавхлан (800, 1500 метр), А.Бат-Оргил (100, 200 метр), С.Номин-Од (эмэгтэйчүүдийн ойрын зай болох 100, мөн 100 метрийн халхалттай гүйлт), Ч.Оюун-Эрдэнэ (бөөрөнцөг түлхэлт), Б.Эрхсаран (зээрэнцэг, жад шидэлт), А.Цэлмэг 100 метрийн гүйлт, гурвын харайлт), А.Алтантуяа (200, 400 метрийн гүйлт) зай төрөлд өрсөлдөнө.
Түүнчлэн триатлончдоос “SS” клубийн тамирчин, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн аравдугаар ангийн сурагч Т.Баяр оролцохоор тус хотод хөл тавьсан. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 11.00-т уралдана. “Бахрейн-2025” наадмын триатлоны хөвгүүдийн ангилалд 37, охидынход 24 тамирчин өрсөлдөх бөгөөд түрүүлсэн тохиолдолд “Дакар-2026” залуучуудын зуны олимпын эрх олгох аж. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сенегалын нийслэл Дакар хотод залуучуудын зуны олимпын наадмыг ирэх жилийн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13 хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зохион байгуулагчид тус хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд болох Африкийн залуучуудын өдрийн арга хэмжээтэй олимпын наадмыг давхцуулснаар илүү өргөн хүрээг хамрах боломжтой гэж тооцоолжээ.