АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч “Philadelphia mint” компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Ингэснээр зоосон мөнгө цаашид ашиглах ч нэмж үйлдвэрлэхгүй болж байна. “Нэг зоос үйлдвэрлэхэд дөрвөн центийн зарлага гардаг. Энэ нь тун үрэлгэн хэрэг” хэмээн Д.Трамп өнгөрсөн хоёрдугаар сард цахим хуудсандаа бичсэн юм. Түүнчлэн АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга Брэндон Бийч “Бурхан Америкийг ивээг. Ийнхүү бид татвар төлөгчдөөс 56 сая ам.доллар хэмнэх гэж байна” гэжээ. Үйлдвэрийн сүүлчийн зооснуудыг дуудлага худалдаагаар борлуулах аж. Зоосон мөнгөний 60 орчим хувь нь айл өрхийн “мөнгөний гахай”-нд хадгалагдаж, энэ төрлийн үйлдвэрлэл үр ашиггүй болсныг Засгийн газрын 2022 оны тайланд дурдсан байна. Үүнээс өмнө 2012 онд Канад улс зоос үйлдвэрлэхээ зогсоосон юм.
Д.Сэлэнгэ