Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, явцын танилцуулга, үзэсгэлэн энэ сарын 12-нд боллоо. Энэ үеэр ХХААХҮЯнаас уг хөдөлгөөний хэрэгжилт, ололт амжилтын талаар танилцуулав. Хүнсний хангамжийн 70-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилго тавьсан дээрх хөдөлгөөний хүрээнд 2022 оны зургаадугаар сараас өдий хүртэлх хугацаанд хүнсний салбарт нэмж 53 үйлдвэрийг ашиглалтад оруулж, 996 нэр, төрлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлжээ. Энэ нь дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой, гагцхүү хөнгөлөлттэй зээл бодлого хэрэгжүүлж, газар олгож, хууль, эрх зүйн орчныг сайжруулж, төрийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг харуулж буй гэнэ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл олгосноос 48 хувь нь эргэлтийн хөрөнгийн, 52 нь хөрөнгө оруу лалтын зээл юм байна. Цаашид хөнгөлөлттэй зээлийн үр өгөөжийг сайжруулахад хөдөө аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо, зөвлөх үйлчилгээ чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон бөгөөд уул уурхайн баялгийн орлогоос үндэсний баялгийн санд төвлөрүүлж, улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо бий болгох санал дэвшүүлсэн байна.
С.Цэрэн