Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сараас уг зээлийн хүүг найман хувиас зургаад шилжүүлсэн. Ингэснээр тус хөтөлбөрт олон өрх хамрагдан, сүүлийн зургаан жилд нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийг 56 000 орчим өрхөд олгосныг Монголбанкнаас мэдээллээ. Ийнхүү зээлийн үлдэгдэл 2019-2026 онд 100 гаруй хувиар өсөн, өнгөрсөн сарын байдлаар 6.6 их наяд төгрөгөөс давжээ. Түүнчлэн Улаанбаатарын төвлөрлийг бууруулж, иргэдийн орон нутагт амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор “Орон сууцын ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг орон нутагт олгохоор тусгажээ. Мөн зээлийн батлан даалтын сангаас аймаг, сумд орон сууц худалдан авбал урьдчилгаа төлбөрийг 12 хувь болгон эхний гурван жилд гурван хувийн хүүгийн татаас олгож буй юм.
С.Цэрэн